2011/12/11

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.



ОРОН НУТГИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО,
ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН “ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ”  
НЭГДСЭН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ  УДИРДАМЖ

ОРШИЛ:
-          Монголд оюутан залуучуудын төлөө үйл  ажиллагаа явуулдаг аймаг дүүргийн олон холбоо зөвлөлүүд байдаг. Тэдгээрийн хоорондын харилцаа холбоонд илүү амжилт гаргаж, цаашид хамтран ажиллах санал санаачилгыг бий болгож, нийгэмдээ олон хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, оюутан залуучуудынхаа дуу хоолой түүчээ болон тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэн явах, мөн залуучууд залуучуудынхаа ажлыг дэмжиж, цаашдын ажил үйлсэд нь урам зориг өгөхийн төлөө бид бүхэн энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон болно. 
ЗОРИЛГО:
-          Өнгөрсөн оны ажлаа тайлагнан дүгнэх, байгууллагууд хоорондын тэргүүн туршлага солилцох, шинэ оноо угтан цаашдын ажил үйлс болон хамтын ажиллагааны эхлэлийг тавих
ЗОРИЛТ:
-          Энэхүү арга хэмжээгээр дамжуулан оюутан залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоодыг идэвхжүүлэх
-          Шилдэг байгууллага, шилдэг залуу, шилдэг оюутан шалгаруулж, шагнан урамшуулах
-          Шинэ онд бүх холбоод нэгдэн хамгийн шилдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргах,  хэрэгжүүлэх
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:
-          Монгол улсын хэмжээнд оюутан залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, нэгдсэн холбоо, зөвлөлийн  төлөөлөгчид болон зохион байгуулагчид
ХЭЗЭЭ, ХААНА:
-          2010 оны 12 сарын 16-ны өдөр 13:00 цагт SMILE RESTAURANT болно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-          “МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ”
-          НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮЙЛЧИЛДЭГ “ТЭНДОҮ ТӨВ
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:
-          91099120, 91099121, 91099122, 91099123 утсаар авна уу.
-          www.mongolnegdel.blogspot.com