2013/05/14

МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЛИЙН ӨДӨР 3 ДАХ ЖИЛДЭЭ

2013 оны 5 сарын 11. Өнөөдөр Монголын оюутан залуусын нэгдлийн өдөр.  

Энэ өдөр залуучуудын олон байгууллага хамтдаа нэгдэн үзэл бодлоо илэрхийлж тулгамдаж буй асуудлуудаа хөндөн тавьж төр засгийн тодорхой төвшинд шийдвэрлүүлэхээр дуу хоолойгоо өргөөд 3 дах жилийн нүүр үзээд байгаа билээ.

Эндээс монголын Оюутан Залуусын хөгжлийн төлөөх санал санаачилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт оруулах тухай уулзалт оюутан залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн оюутан залуучуудын байгууллагын төлөөлөлүүд оролцон амжилттай зохион байгуулагдлаа...

Монголын оюутан залуусын нэгдлээс  Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхмүүдэд Монголын оюутан залуус өнөөдөр юу хүсэж байгаа тэдэнд ямар асуудал тулгамдаад байгаа болон нийт Монголын оюутан залуусыг эрх ашигт нийцсэн ямар асуудлыг  дэвшүүлж, хөгжих  талаар монгол орон даяар судалгаа шинжилгээ хийн, оюутнуудын дуу хоолойг сонсох, зөвлөгөө хэлэлцүүлэгүүдийг эхлүүлээд байна.




 









2013/05/01

“БИД ХАМТДАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.


“БИД ХАМТДАА” 
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.
Монголын Оюутан Залуусын Нэгдэл  нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үе, оюутан залуучуудыг  дэмжих зорилготойгоор Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас зарласан “Оролцоог бодит болгоё”  2 сарын аяны хүрээнд хийгдсэн “Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдааныг 4 сарын 10-25-ны хооронд  Монгол орон даяар Их дээд сургуулийн оюутнууд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгдсэн 57 байгууллагууд болон вэб сайт, фасебүүкэд байрлах группээрээ дамжуулан хүргэж нийт 150  оюутан сурагчдын бүтээлийг онлайн болон хэвэлмэл хэлбэрээр хүлээн авч, сонгон шалгаруулах үйл явцад хувь нэмрээ оруулан хамтран ажиллалаа. 

Уралдаанд  нийтдээ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос 1157 бүтээлд  ирсэнээс шалгаруулт хийн шилдэг бүтээлийн эздэд шагналыг өнөөдөр ХАХНХЯ-ны хурлын танхимд гардууллаа..

Шагнал гардуулах ажиллагаанд ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, Дэд сайд Э.Тамир, Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн ЕНБД Б.Саруултуяа болон ХААН Банк Сан, СЗХҮТ-ын төлөөллүүд оролцож, ангилал тус бүрт 1-4 байр эзэлсэн оюутан сурагчдад амжилт хүсч, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд Монгол  орны өнцөг булан бүрээс оюутан сурагчид идэвхтэй оролцсон байсан юм.Тэд эссэ бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, нийгэмших орчинг бүрдүүлэхэд юу шаардагдаж байгаа талаар хөндсөн болон хэрхэн шийдвэрлэж болох оновчтой санаа, гарах гарцаас гадна гэр бүл, найз нөхөд хамт олноороо хэрхэн дэмжиж нийгэмшүүлж чадаж байгаа тухай бодит амьдралын жишээг дурдсан нь уралдааны агуулга, зорилгод маш ихээр нийцэж байсан юм.
Уралдааны шилдгээр 

I байрыг МУИС-ийн ОУ-ийн сэтгүүл зүйн 3-р курсын оюутан Э.Энхчимэг,
 








II байрыг Засагт Хан дээд сургуулийн 1-р курсын оюутан Г.Баттулга,
 









III байрыг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан Г.Давааням,









харин тусгай байрыг МУИС-ийн Нийгмийн шижлэх ухааны сургуулийн 4-р курсын оюутан Н.Цолмонгарав тус тус хүртлээ.
 
Мөн ЕБС-ийн сурагчдаас I байрыг  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-ийн   11-р ангийн сурагч Ш.Гэрэлтуяа авсан бол  II байрыг Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Цэндсайхан, III байрыг Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуулийн 11-9 ангийн сурагч Х.Бямбабаяр, харин тусгай байрыг Өмнөговь аймгийн Хан Хонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургуулийн 11-р ангийн сурагч Э.Аминаа тус тус эзэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчиддаа зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

Уралдааны  эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм байна.

2013/04/10

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

              “Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдаан орон даяар зарлагдлаа
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Оролцоог бодит болгоё” аяныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, сурч боловсрох, нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцлийг хангах, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор 2  сарын аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд олон арван цогц ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Аяны хүрээнд “Бид хамтдаа” ерөнхий сэдвийн доор ЕБС-ийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудын дунд 4-р сарын 10-25-ны хооронд эссэ бичлэгийн үндэсний уралдаан зарласныг дуулгаж байна. Хүүхэд залуусын дунд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлж, анд нөхдөө нийгэмшиж, сурч боловсроход нь тусалж дэмжихэд чиглэсэн энэхүү уралдааны зохион байгуулагчаар нь ХААН Банк Сан, ХАХНХЯ-ны харьяа СЗХҮТ  болон “Монголын Оюутан Залуусын нэгдэл” ажиллаж байгаа бол санхүүжүүлэгчээр нь мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан хамтран оролцож байна.
Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд Монгол  орны өнцөг булан бүрээс ирүүлсэн бүтээлүүдээс мэргэжлийн байгууллага, зохион байгуулагчдын төлөөлөл  шүүн хэлэлцэж,  1-3  байр, тусгай байранд тус бүр хоёр бүтээлийг шалгаруулна .
Эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” Үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм.


ЕБС-ийн сурагчид болон  Их дээд сургуулийн оюутнууд та бүхнийг энэхүү эссэ бичлэгийн уралдаан идэвх зүтгэлтэй оролцохыг урьж байна.

ОЮУТАН СУРАГЧДАД ХҮРГЭХ ЗАР

5.200.000 ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ "БИД ХАМТДАА" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ "МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ" НЬ ХҮН АМЫН ХӨГЖИЛ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, ХААН БАНК САН, СЭРГЭЭН ЗАСАЛТ, ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ НИЙТ ОЮУТНУУДАД ЗАРЛАЖ БАЙНА. ДЭЛГЭРЭНГҮЙГ 99865010, 91865010, 88865010, 98865010 УТАСНААС МӨН http://www.facebook.com/groups/MoOyZaNe/  ХАЯГНААС АВНА УУ


2013/01/15

"МОНГОЛОО ХАЙРЛАХ ЗАЛУУСЫН ЧИН СЭТГЭЛ" АЯН


АЛСЫН ХАРАА:
  • Төрөлх нутгаа гэсэн залуучуудын сэтгэлийг нэгтгэж , төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан үндэстний хэмжээний  манлайлах загвар хот болгоно. 
ЭРХЭМ ЗОРИЛГО:  
  • Төрөлх нутгаасаа төрөн гарсан нийгмийн зүтгэлтэн, алдартан, манлайлагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж  нутаг орны төлөө бодит ажлыг санаачилан хийнэ. 
  • Монгол орныг удирдан, зүрх сэтгэлээ зориулж явж чадах  ирээдүйн шилдэг удирдагчдийг  нутгаасаа бэлтгэнэ. 
  • Төрөлх нутгийнхаа залуу өсвөр үеийнхний ёс суртахууны боловсролд нөлөөлнө. 
ХҮЛЭЭГДЭЖ  БУЙ  ҮР ДҮН:
  • Нутагтаа  болон  монгол орны  өнцөг булан бүрт байгаа нийт залуучуудад төрөлх  нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд  итгэх,  өөдрөг сэтгэлийг нь  бадраах 
  • Нутгаасаа төрөн гарсан нийгмийн зүтгэлтэн, алдартан, манлайлагчдыг дэмжих,   цаашдын эх нутаг, эх орныхоо  төлөө хийж бүтээх их үйлсэд нь урам зориг  хайрлах 
  • Залуу өсвөр үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны боловсролд хувь нэмэр оруулах, хүсэл тэмүүллийг  нь чиглүүлж өгөх 
 БИЛЭГ ТЭМДЭГ:

Морь: Хаана ч явсан нутаг усаа зорин очдог амьд оршихуй бол морь юм. Цагаан өнгө нь ариун нандин чин үнэнч сэтгэлийг илэрхийлнэ. 
Тойрог болон цэнхэр өнгө: Дэлхий болон тэнгэрийг билэгдэнэ.
Утга учир : Мөнх тэнгэрийн дор хаана ч явсан чин үнэн сэтгэлээр төрөлх нутаг усаа хайрлах утгыг илэрхийлнэ.