“БИД ХАМТДАА”
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ
ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.
Монголын Оюутан Залуусын Нэгдэл нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үе, оюутан
залуучуудыг дэмжих зорилготойгоор Хүн
Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас зарласан “Оролцоог бодит болгоё” 2 сарын аяны хүрээнд хийгдсэн “Бид хамтдаа”
эссэ бичлэгийн уралдааныг 4 сарын 10-25-ны хооронд Монгол орон даяар Их дээд сургуулийн оюутнууд болон
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгдсэн 57 байгууллагууд болон
вэб сайт, фасебүүкэд байрлах группээрээ дамжуулан хүргэж нийт 150 оюутан сурагчдын бүтээлийг онлайн болон
хэвэлмэл хэлбэрээр хүлээн авч, сонгон шалгаруулах үйл явцад хувь нэмрээ оруулан
хамтран ажиллалаа.

Шагнал гардуулах ажиллагаанд ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, Дэд сайд Э.Тамир, Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн ЕНБД Б.Саруултуяа болон ХААН Банк Сан, СЗХҮТ-ын төлөөллүүд оролцож, ангилал тус бүрт 1-4 байр эзэлсэн оюутан сурагчдад амжилт хүсч, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд
Монгол орны өнцөг булан бүрээс оюутан
сурагчид идэвхтэй оролцсон байсан юм.Тэд эссэ бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөгжих, нийгэмших орчинг бүрдүүлэхэд юу шаардагдаж байгаа талаар
хөндсөн болон хэрхэн шийдвэрлэж болох оновчтой санаа, гарах гарцаас гадна гэр
бүл, найз нөхөд хамт олноороо хэрхэн дэмжиж нийгэмшүүлж чадаж байгаа тухай
бодит амьдралын жишээг дурдсан нь уралдааны агуулга, зорилгод маш ихээр нийцэж
байсан юм.
Уралдааны шилдгээр
I байрыг МУИС-ийн ОУ-ийн сэтгүүл зүйн 3-р курсын оюутан
Э.Энхчимэг,
II байрыг Засагт Хан дээд сургуулийн 1-р курсын оюутан Г.Баттулга,
III байрыг МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн 5-р курсын оюутан Г.Давааням,
харин тусгай байрыг МУИС-ийн Нийгмийн шижлэх ухааны сургуулийн 4-р курсын оюутан Н.Цолмонгарав тус тус хүртлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчиддаа зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.
Уралдааны эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм байна.