
Өнгөрсөн
хугацаанд Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн хийсэн томоохон ажлуудын нэг болох “Дээд боловсролын санхүүжилт оюутны цалин тэтгэлэг тэтгэмж нийгмийн баталгааны
тухай”
Хуулийн төслийг Улсын Их Хурал, Засгын Газарт өргөн
барьж, журмын нөхдийн хамт 2010 оны 8 дугаар сараас
эхлэн хүчин зүтгэсэн бөгөөд бид бүхний ажилд оюутан залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 55 байгууллага хамтын хүчээ нэгтгэж 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д
батлуулж чадсан юм.
Энэ
удаа цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд санамж бичигт гарын үсэг зуран, хийсэн бүтээсэн зүйлээ
дүгнэнгээ Монголын Оюутан Залуучуудын Нэгдэлийн өдрийн баярыг Удирдах Зөвлөлийн гишүүд болон,
Ажлын алба, Нэгдсэн байгууллагуудын төлөөлөлийн хамт тэмдэглэн өнгөрөөлөө.