2012/06/06

"ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН" ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАЖ БАЙНА.

МоЭнКо" ХХКИЙ НЭРЭМЖИТ
“ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН”
ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Хэрэгжүүлэгч байгууллага: “Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-ийн “Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан” хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ

Хөтөлбөрийн  зорилго:
Bottom of Form
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “МоЭнКо” ХХК-аас сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй ЕБС-ийн төгсөх ангийн 20 хүүхдэд их дээд сургуулийн 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож тэдний цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин оюуны хөрөнгө оруулалт хийнэ.
Хөтөлбөрийн товч танилцуулга:   
  • “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн хэмжээнд дунд орлоготой өрхийн, сайн сурлагатай, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлтэй, хувь хүний болон нийгмийн ур чадвар сайтай 2012 онд төгсөх ангийн 20 сурагчийг шалгаруулж, Их дээд сургуулийн 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгоно.
  • “МоЭнКо” ХХК нь 2008-2009 оны хичээлийн жилд 3 оюутан, 2009-2010 оны хичээлийн жилд 38 оюутан, 2010-2011 оны хичээлийн жилд 61 оюутан, 2011-2012 оны хичээлийн жилд 43 Ховд аймгийн харьяат оюутныг их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургаж байна.
Хөтөлбөрийг зарлах:                                 
  • Хөтөлбөр 2012 оны 06 дугаар сарын 09-нөөс Ховд аймгийн хэмжээнд олон нийтэд нээлттэй зарлагдана.
Материал хүлээн авах хугацаа:                                                         
  • Тэтгэлэг хүсэгчдийн материалыг 2012 оны  06 дугаар сарын 17-22-ны єдрийн 18:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах газар:     
  • Ховд аймаг Жаргалант сум Магсаржав баг Төрийн банкны 2-р давхар “МоЭнКо” ХХК-ний төлөөлөгчийн газар.  
  • Дарви, Цэцэг сумд болон Хөшөөтийн уурхайн “МоЭнКо”  ХХК-ний олон нийттэй харилцах ажилтнуудаар дамжуулан хүргүүлж болно.
Тэтгэлэг хүсэгчийн анкет татаж авах:
Холбоо барих утас:   
  • 99852343 
 Сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлт:  
  • Ховд аймгийн иргэн, байнгын оршин суугч байх  
  • 2012 онд дунд сургуулиа дүүргэх 11-р ангийн сурагч байх 
  • Сурлагын голч дүн нь “B” буюу 80%, түүнээс дээш дүнтэйгээр суралцаж амжилт үзүүлсэн байх  
  • Ахлах ангидаа (9-11-р анги) улс, аймгийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан байх 
  • Тухайн онд өөр ямар нэг тэтгэлэг, зээл, тусламжид хамрагдаагүй байх  
  • Нийгэм олон нийтийн ажилд тэргүүлэн оролцдог бол давуу тал гэж vзэх 
  • Дараах мэргэжлээр суралцах бол давуу талтай гэж  үзнэ. Үүнд: инженер /механик,уул уурхай барилга гэх мэт бүх төрлийн/, Геологи, Санхүү, тооцоо бүртгэл, Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, Орон нутгийн хөгжил, Хүний нөөц, мэдээлэл технологи, Хууль эрхзүйн мэргэжил багтана. 
  • Єрхийн орлого зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг явуулна.
Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал:
  • Анкет (маягтын дагуу, Хавсралт 1), цээж зураг (3х4 хэмжээтэй), 
  • Ахлах ангийн буюу 9-10-р ангийн эцсийн дүн, 11-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна.) 
  • Тэтгэлэг хүсэгчийн хувь хүний болон нийгмийн ур чадварыг бодитоор тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт (маягтын дагуу, Хавсралт 2) 
  • Улс, аймгийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцон амжилт үзүүлж байсан, эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн 2010 - 2012 онуудад гаргасан амжилтыг хавсаргана.) 
  • Єөрийн ирээдүйн зорилго, зорилт, сонирхол, эзэмшихийг хүсэж байгаа мэргэжлийн талаар компьютер эсвэл гараар Монгол хэл дээр цэвэр гаргацтай бичсэн 250-аас доошгүй үгтэй эссэ, 
  • Ам бүлийн тодорхойлолт (харъяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна.) 
  • Єрхийн орлогын тодорхойлолт. Өрхийн орлогыг  
    • Эцэг эх, асран хамгаалагчийн ажлын газрын тамга тэмдэгтэй цалингийн тодорхойлолт (буюу
    • Тэтгэвэр авагч эцэг эх, асран хамгаалагчийн тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар (буюу) 
    • Эрхэлсэн ажилгүй эцэг эх, асран хамгаалагчийн харъяа баг, хорооны тодорхойлолт, халамжийн дэвтрийн хуулбар, халамжийн газрын тодорхойлолт (буюу) 
    • Малчин өрх бол мал тооллогын А дансны хуулбар
  • Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвхи, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих, хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. 
  • Жич: Хугацаандаа багтаж ирүүлээгүй материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээж авсан материалыг буцааж олохгүй болохыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалт: 
  • Сонгон шалгаруулалтыг үе шат бүрт томилогдсон комисс зохион явуулна. Комиссын бүрэлдэхүүнд “МоЭнКо” ХХК болон “Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”- ийн ажилтанууд, иргэдийн төлөөлөл багтана.
Шалгаруулалт 2 үе шаттайгаар явагдана.
I шат
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг хураан авч долоо хоногийн хугацаанд шүүн хэлэлцэнэ. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина.
II шат
  • I шатанд тэнцсэн оролцогчдыг ярилцлаганд оруулж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Тэтгэлэг олгох журам:
  • Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан сурагчдад тэтгэлэг хүртэх эрхийн бичгийг гардуулна. 
  • Эрхийн бичиг гардан авсан сурагчид Ерөнхий шалгалтаа өгч дотоодын их дээд сургуульд суралцах эрхтэй болсоны дараа “МоЭнКо” ХХК элссэн сургуулийн албан тодорхойлолтыг үндэслэн эрхийн бичгийг мөнгөжүүлнэ.  
  • Тухайн их дээд сургуулийн төлбөр ямар байхаас үл хамааран “МоЭнКо” ХХК заасан мөнгөн дүнг сурагчдад тэтгэлэг болгон олгоно.  
  • Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд бүлгэм байгуулж нийгмийн хариуцлагыг дэмжсэн, өөрсдийгөө хөгжүүлсэн үйл ажиллагааг явуулна. 
  • Тэтгэлэгийг семистр бүрийн төгсгөлд харъяа сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт мөн тус семистрт өөрийн идэвх чармайлттай суралцсан эсэхийг харуулсан материал (Тэмцээн уралдаанд оролцсон батламж, өргөмжлөлийн хуулбар, нийгмийн үйл ажиллагаанд оролцсон баримт, өөрийн хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гэх мэт) зэргийг шалгуулсны үндсэн дээр сунгана. 
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагч оюутан өөрийн чадавхийг дээшлүүлэхийг эрхэм зорилгоо болгон суралцана. Хэрэв тэтгэлэгт хамрагдсан оюутан 2 семистр дараалан 2.8 голч онооноос доош суралцвал тэтгэлэгийг зогсооно.