2012/12/02

ШИНЭХЭН ЦАСТАЙ ГОЁХОН МЭДЭЭ



ОРОН НУТГИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО,
ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН “ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ”  
НЭГДСЭН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ  УДИРДАМЖ


ОРШИЛ:

  • Монголд оюутан залуучуудын төлөө үйл  ажиллагаа явуулдаг аймаг дүүргийн олон холбоо зөвлөлүүд байдаг. Тэдгээрийн хоорондын харилцаа холбоонд илүү амжилт гаргаж, цаашид хамтран ажиллах санал санаачилгыг бий болгож, нийгэмдээ олон хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, оюутан залуучуудынхаа дуу хоолой түүчээ болон тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэн явах, мөн залуучууд залуучуудынхаа ажлыг дэмжиж, цаашдын ажил үйлсэд нь урам зориг өгөхийн төлөө бид бүхэн энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон болно. 

ЗОРИЛГО:

  • Өнгөрсөн оны ажлаа тайлагнан дүгнэх, байгууллагууд хоорондын тэргүүн туршлага солилцох, шинэ оноо хамтдаа угтах
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:

  • Монгол улсын хэмжээнд оюутан залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, нэгдсэн холбоо, зөвлөлийн  төлөөлөгчид болон зохион байгуулагчид
  • Нийт 130 хүн /тоо хязгаартай./

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • “МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ”

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

ЖИЧ:
  • Монгол улсын хэмжээнд оюутан залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, нэгдсэн холбоо, зөвлөлийнхөн өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны тайланг 2012 оны 12 дугаар сарын 15-ны дотор Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн албан өрөөнд хүргүүлнэ үү....