Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

2013/05/14

МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЛИЙН ӨДӨР 3 ДАХ ЖИЛДЭЭ

2013 оны 5 сарын 11. Өнөөдөр Монголын оюутан залуусын нэгдлийн өдөр.  

Энэ өдөр залуучуудын олон байгууллага хамтдаа нэгдэн үзэл бодлоо илэрхийлж тулгамдаж буй асуудлуудаа хөндөн тавьж төр засгийн тодорхой төвшинд шийдвэрлүүлэхээр дуу хоолойгоо өргөөд 3 дах жилийн нүүр үзээд байгаа билээ.

Эндээс монголын Оюутан Залуусын хөгжлийн төлөөх санал санаачилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт оруулах тухай уулзалт оюутан залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн оюутан залуучуудын байгууллагын төлөөлөлүүд оролцон амжилттай зохион байгуулагдлаа...

Монголын оюутан залуусын нэгдлээс  Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхмүүдэд Монголын оюутан залуус өнөөдөр юу хүсэж байгаа тэдэнд ямар асуудал тулгамдаад байгаа болон нийт Монголын оюутан залуусыг эрх ашигт нийцсэн ямар асуудлыг  дэвшүүлж, хөгжих  талаар монгол орон даяар судалгаа шинжилгээ хийн, оюутнуудын дуу хоолойг сонсох, зөвлөгөө хэлэлцүүлэгүүдийг эхлүүлээд байна.




 









2013/05/01

“БИД ХАМТДАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.


“БИД ХАМТДАА” 
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.
Монголын Оюутан Залуусын Нэгдэл  нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үе, оюутан залуучуудыг  дэмжих зорилготойгоор Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас зарласан “Оролцоог бодит болгоё”  2 сарын аяны хүрээнд хийгдсэн “Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдааныг 4 сарын 10-25-ны хооронд  Монгол орон даяар Их дээд сургуулийн оюутнууд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгдсэн 57 байгууллагууд болон вэб сайт, фасебүүкэд байрлах группээрээ дамжуулан хүргэж нийт 150  оюутан сурагчдын бүтээлийг онлайн болон хэвэлмэл хэлбэрээр хүлээн авч, сонгон шалгаруулах үйл явцад хувь нэмрээ оруулан хамтран ажиллалаа. 

Уралдаанд  нийтдээ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос 1157 бүтээлд  ирсэнээс шалгаруулт хийн шилдэг бүтээлийн эздэд шагналыг өнөөдөр ХАХНХЯ-ны хурлын танхимд гардууллаа..

Шагнал гардуулах ажиллагаанд ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, Дэд сайд Э.Тамир, Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн ЕНБД Б.Саруултуяа болон ХААН Банк Сан, СЗХҮТ-ын төлөөллүүд оролцож, ангилал тус бүрт 1-4 байр эзэлсэн оюутан сурагчдад амжилт хүсч, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд Монгол  орны өнцөг булан бүрээс оюутан сурагчид идэвхтэй оролцсон байсан юм.Тэд эссэ бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, нийгэмших орчинг бүрдүүлэхэд юу шаардагдаж байгаа талаар хөндсөн болон хэрхэн шийдвэрлэж болох оновчтой санаа, гарах гарцаас гадна гэр бүл, найз нөхөд хамт олноороо хэрхэн дэмжиж нийгэмшүүлж чадаж байгаа тухай бодит амьдралын жишээг дурдсан нь уралдааны агуулга, зорилгод маш ихээр нийцэж байсан юм.
Уралдааны шилдгээр 

I байрыг МУИС-ийн ОУ-ийн сэтгүүл зүйн 3-р курсын оюутан Э.Энхчимэг,
 








II байрыг Засагт Хан дээд сургуулийн 1-р курсын оюутан Г.Баттулга,
 









III байрыг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан Г.Давааням,









харин тусгай байрыг МУИС-ийн Нийгмийн шижлэх ухааны сургуулийн 4-р курсын оюутан Н.Цолмонгарав тус тус хүртлээ.
 
Мөн ЕБС-ийн сурагчдаас I байрыг  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-ийн   11-р ангийн сурагч Ш.Гэрэлтуяа авсан бол  II байрыг Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Цэндсайхан, III байрыг Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуулийн 11-9 ангийн сурагч Х.Бямбабаяр, харин тусгай байрыг Өмнөговь аймгийн Хан Хонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургуулийн 11-р ангийн сурагч Э.Аминаа тус тус эзэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчиддаа зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

Уралдааны  эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм байна.

2013/04/10

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

              “Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдаан орон даяар зарлагдлаа
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Оролцоог бодит болгоё” аяныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, сурч боловсрох, нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцлийг хангах, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор 2  сарын аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд олон арван цогц ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Аяны хүрээнд “Бид хамтдаа” ерөнхий сэдвийн доор ЕБС-ийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудын дунд 4-р сарын 10-25-ны хооронд эссэ бичлэгийн үндэсний уралдаан зарласныг дуулгаж байна. Хүүхэд залуусын дунд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлж, анд нөхдөө нийгэмшиж, сурч боловсроход нь тусалж дэмжихэд чиглэсэн энэхүү уралдааны зохион байгуулагчаар нь ХААН Банк Сан, ХАХНХЯ-ны харьяа СЗХҮТ  болон “Монголын Оюутан Залуусын нэгдэл” ажиллаж байгаа бол санхүүжүүлэгчээр нь мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан хамтран оролцож байна.
Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд Монгол  орны өнцөг булан бүрээс ирүүлсэн бүтээлүүдээс мэргэжлийн байгууллага, зохион байгуулагчдын төлөөлөл  шүүн хэлэлцэж,  1-3  байр, тусгай байранд тус бүр хоёр бүтээлийг шалгаруулна .
Эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” Үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм.


ЕБС-ийн сурагчид болон  Их дээд сургуулийн оюутнууд та бүхнийг энэхүү эссэ бичлэгийн уралдаан идэвх зүтгэлтэй оролцохыг урьж байна.

ОЮУТАН СУРАГЧДАД ХҮРГЭХ ЗАР

5.200.000 ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ "БИД ХАМТДАА" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ "МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ" НЬ ХҮН АМЫН ХӨГЖИЛ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, ХААН БАНК САН, СЭРГЭЭН ЗАСАЛТ, ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ НИЙТ ОЮУТНУУДАД ЗАРЛАЖ БАЙНА. ДЭЛГЭРЭНГҮЙГ 99865010, 91865010, 88865010, 98865010 УТАСНААС МӨН http://www.facebook.com/groups/MoOyZaNe/  ХАЯГНААС АВНА УУ


2013/01/13

ЗАРЛАЛ

2013 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 14:00 цагаас Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн Ээлжит хуралтай тул Удирдах зөвлөлийн эрхэм гишүүд, ажлын албаныхан та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Хүндэтгэсэн: Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруултуяа Холбогдох утас: 91012324

2012/12/10

ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ДУУ ХООЛОЙГ ТӨРИЙН БОДЛОГОД ХҮРГЭХ БОЛНО.


"Монголын Оюутан Залуусын Нэгдэл" - ийн Ерөнхийлөгч Цагаан туг овогт Дамдинжамцын Батзориг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч боллоо...

Монголын ирээдүйн залуу лидер, чадварлаг боловсон хүчин болж, ард түмнийхээ итгэлийг дааж, залуучуудынхаа дуу хоолойг төрийн бодлогод хүргэж ажиллана гэдэгт итгэж байна.  


ЗАЛУУСАА ЧИН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ӨӨРТЭЙ ИТГЭЛТЭЙ, САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙЦГААЯ. Д. БАТЗОРИГ

"ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ" ШИНЭ ЖИЛИЙН НЭГДСЭН ЦЭНГҮҮН



Эрхэм Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн Оюутан Залуучуудаа... Монголын Оюутан Залуусын Нэгдэл Шинэ жилийн арга хэмжээгээ 2012 оны 12 дугаар сарын 20 -ны өдөр ажлын бус цагаар "Blue Sky" Tower -t хийхээр төлөвлөж байна... Тах 30,000 төгрөг .... Та бүхний санал юу байна... Энэ үед амжих нь уу? Монголын Оюутан Залуусын Нэгдэлийн Удирдах Зөвлөлийн Гишүүд, Ажлын албаныхан, Нэгдсэн байгууллагын төлөөлөлөөс оролцох хүмүүс хариугаа өгнө үү.... Холбогдох утас: 98865010, 88865010

2012/09/24

МЭДЭГДЭЛ

ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН





Өнгөрсөн хичээлийн жилд зарим их дээд сургууль багш нар оюутаны 70.000 стипент дээр асуудал гаргасан. Бид ажигласан, олон оюутнуудаас гомдол ирсэн, олон баримт цуглуулсан байгаа энэ жил асуудал гаргасан сургууль, багш, оюутнуудтай хатуу хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэе!!!
Бид  30.000 гаруй оюутнуудын дунд судалгаа хийж,  хөдөө орон нутгаар явж, эцэг эхчүүдийн нөхцөл байдалтай танилцаж,  оюутнуудыг стипенттэй болгох нь зөв юм байна хэмээн шийдэж  11 сар зүтгэж, тэмцэж шат дараалсан олон ажлуудыг баг хамт олныхоо хамт санаачлан хийсний үр дүнд 2011.07.10 өдрийн 20.10 минутанд  “Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын цалин,  тэтгэлэг,  тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөл УИХ-д батлагдсан.   

МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ

2012/09/14

МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ ШУУРХАЙ ХУРЛЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛИЙН Удирдах зөвлөл болон Ажлын албаныханы ОНЦГОЙ ШУУРХАЙ хурлыг 2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 18:00 цагт зарлаж байна. Удирдах зөвлөл болон Ажлын албаныхан та бүхнийг хуралдаа ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүйг 91099120, 91098483 утаснаас лавлана уу...

2012/06/06

"ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН" ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАЖ БАЙНА.

МоЭнКо" ХХКИЙ НЭРЭМЖИТ
“ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН”
ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Хэрэгжүүлэгч байгууллага: “Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-ийн “Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан” хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ

Хөтөлбөрийн  зорилго:
Bottom of Form
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “МоЭнКо” ХХК-аас сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй ЕБС-ийн төгсөх ангийн 20 хүүхдэд их дээд сургуулийн 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож тэдний цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин оюуны хөрөнгө оруулалт хийнэ.
Хөтөлбөрийн товч танилцуулга:   
  • “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн хэмжээнд дунд орлоготой өрхийн, сайн сурлагатай, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлтэй, хувь хүний болон нийгмийн ур чадвар сайтай 2012 онд төгсөх ангийн 20 сурагчийг шалгаруулж, Их дээд сургуулийн 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгоно.
  • “МоЭнКо” ХХК нь 2008-2009 оны хичээлийн жилд 3 оюутан, 2009-2010 оны хичээлийн жилд 38 оюутан, 2010-2011 оны хичээлийн жилд 61 оюутан, 2011-2012 оны хичээлийн жилд 43 Ховд аймгийн харьяат оюутныг их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургаж байна.
Хөтөлбөрийг зарлах:                                 
  • Хөтөлбөр 2012 оны 06 дугаар сарын 09-нөөс Ховд аймгийн хэмжээнд олон нийтэд нээлттэй зарлагдана.
Материал хүлээн авах хугацаа:                                                         
  • Тэтгэлэг хүсэгчдийн материалыг 2012 оны  06 дугаар сарын 17-22-ны єдрийн 18:00 цаг хүртэл.