Showing posts with label Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан. Show all posts
Showing posts with label Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан. Show all posts

2011/05/29

МОНГОЛ УЛСЫН ШИНЭХЭН ХУУЛЬ ТӨРЛӨӨ.

"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай" хуулийн төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН
ЦАЛИН, ТЭТГЭЛЭГ, ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН
БАТАЛГААНЫ ТУХАЙ

201... оны .....дугаар сарын …. өдөр                                             Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 
1.1. Энэхуулийн зорилт нь Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, дээд боловсрол эзэмших суралцагчдад цалин, тэтгэлэг, тэтгэмж олгох, тэдний нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт,
суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн
баталгааны тухай хууль тогтоомж
2.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Энэхүү хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаадад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгсгөсөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад орноос Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, зуучлах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, дээд боловсролыг санхүүжилт, хөрөнгө оруулалтаар дэмжих, байгууллага, иргэдээс суралцагчдад үйлчилгээ үзүүлэхүйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно.
2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

ЯРИЛЦЛАГА

Оюутанд жилд 540 мянган төгрөгийнтэтгэмжөгөхөөр төсөлд тусгасан
Мэдээлэл бүртгэсэн: administrator огноо: 2010-08-05
            Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл санаачилсан. Оюутнууд хэзээнээс тэтгэлэгтэй суралцах бол хэмээн хүлээж байгаа.

Энэ асуултын хариулт болгож Ерөнхийлөгчийн боловсролын зөвлөх Р.Болдоос тодруулга авлаа.

            
-Ерөнхийлөгчийн санаачилсан оюутны сургалтын тэтгэлэг олгох хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

            -Оюутны сургалтын тэтгэлэг олгох талаар ажлын хэсэг байгуулсан. Хуулийн төсөлдөө иргэд саналыг тусгаж, өнгөрсөн гуравдугаар сард Иргэний танхимаар хэлэлцүүлсэн. Ингээд дөрөвдүгээр сарын сүүлчээр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Найман яамнаас санал авахад тав нь энэ хуулийн төслийг дэмжсэн юм билээ.

2011/05/26

“ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН” УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг оюутны нийгмийн асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой зөв төсөл хэмээн үзэж бид “ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН” уриалгыг гаргасан. Энэхүү хуулийн төсөл нь одоогоор Засгийн Газар, Улсын Их Хуралд өргөн баригдсан байна. Хуулийн төсөл батлагдахад УИХ-ын гишүүн нэг бүрийн санал чухал бөгөөд оюутан залуусын холбоо зөвлөлүүд өөрийн аймаг, нийслэлээс сонгогдсон гишүүдэд хандаж бидний асуудлыг шийдэхэд хуулийн төслийг дэмжинэ үү гэсэн хүсэлтийг хүргүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэхүү “ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН” ЗӨВӨЛГӨӨН-нийг “ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ”-ээс хийх нь зүйтэй гэж үзээд