2011/05/26

“ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН” УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг оюутны нийгмийн асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой зөв төсөл хэмээн үзэж бид “ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН” уриалгыг гаргасан. Энэхүү хуулийн төсөл нь одоогоор Засгийн Газар, Улсын Их Хуралд өргөн баригдсан байна. Хуулийн төсөл батлагдахад УИХ-ын гишүүн нэг бүрийн санал чухал бөгөөд оюутан залуусын холбоо зөвлөлүүд өөрийн аймаг, нийслэлээс сонгогдсон гишүүдэд хандаж бидний асуудлыг шийдэхэд хуулийн төслийг дэмжинэ үү гэсэн хүсэлтийг хүргүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэхүү “ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТАН” ЗӨВӨЛГӨӨН-нийг “ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ”-ээс хийх нь зүйтэй гэж үзээд

Нэгт. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийн ач холбогдлыг Оюутан залуусын холбоо зөвлөлүүдийн удирдлагуудад танилцуулах
Хоёрт. Оюутан залуусын холбоо зөвлөлүүд өөрийн аймаг, нийслэлээс сонгогдсон гишүүдээр энэхүү хуулийн төслийг дэмжүүлэх уриалга гаргаж хүргүүлэх, уулзалт зохион байгуулах Гуравт. Оюутан залуусын холбоо зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, “ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГТАЙ ОЮУТАН” уриалгад нэгдэх зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагаас 15-н аймаг 7-н дүүрэг, 9-н ТББ-ын 128 удирдах албан тушаалтан оролцон Улаанбаатар зочид буудлын “ХӨХ АСАР” Хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Оролцсон байгууллагууд:
1. “Оюутан Залуусын Сайн Дурын Нэгдэл”
2. Монголын оюутны холбоо
3. “Хөгжлийн түүчээ” сан
4. Дэлхийн зөн - Залуусын зөн
5. “Чингисийн монгол” Оюутан залуучуудын холбоо
6. “Гурван говийн хөгжил” Оюутан залуучуудын холбоо
7. Тэндоу төв
8. Ардчилсан хүчний залуучуудын холбоо
9. Бодлогын мэтгэлцээний холбоо
10.Архангай аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо
11. Хэнтий аймгийн оюутны холбоо
12. Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо
13. Эрдэнэт хотын оюутан залуучуудын холбоо
14. Ховд аймгийн оюутан залуусын нэгдсэн холбоо
15. Булган аймгийн оюутны холбоо
16. Төв аймгийн оюутны холбоо
17. Дундговь аймгийн оюутны холбоо
18. Дорноговь аймгийн оюутны холбоо
19. Өмнөговь аймгийн оюутны холбоо
20. Баянхонгор аймгийн оюутны холбоо
21. Говьсүмбэр аймгийн оюутны холбоо
22. Увс аймгийн оюутан залуучуудын холбоо
23. Өвөрхангай аймгийн оюутны холбоо
24. Баянзүрх дүүргийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо
25. Налайх дүүргийн оюутны холбоо
26. Багануур дүүргийн оюутны холбоо
27. Сонгинохайрхан дүүргийн оюутны холбоо
28. Хан-Уул дүүргийн оюутны холбоо
29. Чингэлтэй дүүргийн оюутны холбоо
30. Сүхбаатар дүүргийн оюутны холбоо
31. Баянгол дүүргийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо

Зөвөлгөөнийг нээж “Оюутан Залуусын Сайн Дурын Нэгдэл”-ийн Ерөнхийлөгч Д.Батзориг үг хэлэв. Зөвөлгөөнд БСШУ-ны газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Бат-эрдэнэ хүрэлцэн ирж Хуулийн төслийн танилцуулга хийлээ. Мөн Оюутан залуусын хэрэгцээг судлан, хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг илрүүлэх зорилгоор 30.000 оюутнаас авсан судалгааны тайланг “Оюутан Залуусын Сайн Дурын Нэгдэл”-ийн судалгааны багийн ахлагч Т.Сүх-Очир товч тайлагналаа. Аймаг дүүргүүдийн холбоо зөвлөлүүдийн тэргүүлэгч залуучууд үзэл бодлоо хуваалцаж, “ТЭТГЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГТАЙ ОЮУТАН” уриалгад нэгдэж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлж, санал хүсэлтээ нэгтгэж, харилцан ярилцаж зөвшилцсөний үр дүнд УИХ-ын гишүүдэд дараах уриалгыг хүргэх шийдвэр гаргалаа.