2011/07/01

Монголын оюутан залуусын нэгдэлийнхэн сагсан бөмбөг тоглов.

2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч  “Тэндоү” төвийн сагсан бөмбөгийн клубээс зохион байгуулсан Нөхөрсөг тэмцээнд багаараа амжилттай оролцож 2 дугаар байр эзэлж, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Энэхүү тэмцээн нь Монголын Оюутан Залуусын Сайн Дурын Нэгдэлийн баг хамт олны хамгийн анхны медаль байлаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсэж, илүү олон уралдаан тэмцээнд баг хамт олноороо оролцоорой гэж ерөөл тавъя. Тэмцээнд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичиг, Гүйцэтгэх албанаас 3 ажилтан нар баг бүрдүүлж оролцлоо.