2011/07/01

МОЗН-ийн удирдлагууд МЗХ-ны ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт



Өнөөдөр МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛИЙН Ерөнхийлөгч Д.Батзориг, Баруун бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруултуяа нар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Зоригтбаатартай залуучуудынхаа төлөө хамтран ажиллахаар албан уулзалт хийж үзэл бодлоо солилцов. Анхны  уулзалт амжилттай боллоо. Удахгүй дараа дараагийн уулзалт хамтран ажиллах алхамуудыг хийхээр боллоо.