2011/12/16

"ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ" ШИНЭ ЖИЛИЙН НЭГДСЭН ЦЭНГҮҮН




"МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ" - ээс 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өнгөрсөн оны ажлаа тайлагнан дүгнэх, байгууллагууд хоорондын тэргүүн туршлага солилцох, шинэ оноо хамтдаа угтан цаашдын ажил үйлс болон хамтын ажиллагааны эхлэлийг тавих зорилгоор Орон  нутгийн оюутан залуучуудын холбоо, оюутан залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын "ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ" шинэ жилийн нэгдсэн цэнгүүнийг зохион байгуулж, НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮЙЛЧЛЭГЧ "ТЭНДОҮ" ТӨВ хамтран ажиллалаа. 

"ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ" шинэ жилийн нэгдсэн цэнгүүнээр Орон нутгийн оюутан залуучуудын байгууллага болон оюутан залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас 2011 оны шилдэгүүдийг тодрууллаа. 

Үүнд:  
З.Болд Тэргүүнтэй Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо 2011 оны "ОРОН НУТГИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ШИЛДЭГ ХОЛБОО" Өргөмжлөл, Могул брэндийн компьютерээр
Э.Галбадрал Тэргүүнтэй Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо 2011 оны "ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА" Өргөмжлөл, Сони брэндийн проектороор
Г.Бидэръяа тэргүүнтэй Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэг "Тэндоү" төв "ОЮУТАН ЗАЛУУЧУУДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА" Өргөмжлөл, Монголын нууц товчоогоор
Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны Тэргүүн Э.Галбадрал "ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ УДИРДАГЧ ЗАЛУУ" Өргөмжлөл, Мигма брэндийн ноотбүүкээр шагнагдлаа.  

Залуучууд залуучуудынхаа ажил үйлсийг дэмжин шагнан урамшуулсан энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах болсоноо "МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ" -ийн Ерөнхийлөгч Д.Батзориг мэдэгдлээ. Мөн цаашид энэхүү шагналууд ч гэсэн уламжлал болгон өгөгдөх юм байна.  

"ТЭНГЭРЛЭГ ҮДЭШ" шинэ жилийн нэгдсэн цэнгүүн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа, залуучууд залуучуудаа шагнан урамшуулж, бие биенийхээ ажил үйлсийг дэмжиж байгаагаараа, залуучууд хамтдаа шинэ жилийг архи дарсгүй тэмдэглэж байгаагаараа онцлог байлаа...