2011/12/16

"МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ" НЭВТРҮҮЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛЛОО


Монголын Оюутан Залуусын Сайн Дурын Нэгдэл UBS TV-р дамжуулан олон нийтэд хүртээл болсон "Мөрөөдөл биелдэг юм" Нэвтрүүлэгтэй хамтран ажиллах болсон билээ. Энэхүү нэвтрүүлэг маань Монгол үзэгчдийг байлдан дагуулж олон хүмүүсийг сайн сайхан үйлсэд уриалан дуудсаар ирсэн. Энэ удаа манай байгууллагын оюутан залуус өглөө эрт 04:00 цагт босож Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр сайхан болгохын төлөө ажилладаг ТҮК-ийн ажилчдын ажилд тус хүргэн замын цас цэвэрлэлээ.Энэхүү үйлсээрээ  оюутан залуучууд та бүхнийг сайн үйлсэд уриалан дуудаж байна. Агуу зүйлс энгийнээс эхлэдэг бөгөөд "Чин сэтгэл, сайн үйлсийг брэнд болгоцгооё" оюутан залуучуудаа......